Япон, Америкийн үзэсгэлэнт бүсгүйчүүд өчигдөр орой дэлхийн цомын төлөө ХБНГУ-ын Франкпурт хотын цэнгэлдэх хүрээлэнд ширүүхэн өрсөлдлөө. Тоглолтын эхний хагас хүртэл Америкчууд оноогоор тэргүүлж байсан юм. Тоглолтын II хагасаас Япончууд “хөдөлгөөнд” орж оноог тэнцүүлсэн. Цаг дуусахад талууд 2:2 тэнцсэн байна. Уламжлал ёсоор хайнаа гаргах торгуулийн цохилт талууд хийсэн. Торгуулийн цохилтын ачаар Япончууд 3:1 онооны харьцаатайгаар Америкчуудыг буулган авч дэлхийн аваргын цомыг эх нутагтаа авчирсэн юм.
Японы эмэгтэй баг тамирчид анх удаа дэлхийн цомын эзэн болж байгаа бөгөөд энэ цомын эзэн болоход амаргүй байсан талаар ярьсан байна.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )