Зүчи хааны удам Елизавета Туктамышева Монголд

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Энэ сарын 6,7-нд монголчууд бид "Мөсөн өргөө"-ндөө дэлхийн шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэрийг сонирхоно. Олимп, дэлхийн аварга олон шилдэг тамирчин өчигдөр (2023.05.04) нийслэл Улаанбаатарт ирсэн.

Тэдний нэг нь ОХУ-ын хамгийн “халуухан” тамирчдын нэг  Елизавета Туктамышева юм.

Елизавета бол хэзээ ч, хаана ч өөрийнхөөрөө байдаг, ямар ч загварын урсгалыг дагадаггүй, өөрөө зохиодог тийм л бүсгүй. Энэ бүсгүйн тухай ярих бас нэгэн учир шалтгаан байгаа нь нэр. Мөн түүний гарал сонирхол татна.

 

 

Елизавета Туктамышева 1996 оны 12 дугаар сарын 17-нд Удмуртын Глазов хотод төрсөн. Яс үндэс нь удмурт, татар, орос гэсэн хэд хэдэн таамаглалтай.

Түүний дасгалжуулагч Алексей Николаевич Мишин шавийнхаа Туктамышева хэмээх овгийн гарал үүслийн талаар ихэд сонирхдог байснаа хэлсэн байдаг.

 

 

Харин спортын алдартай сэтгүүлч Артур Вернер тамирчин бүсгүйн ургийн модыг судалж үзээд, тэдний гэр бүл Монголын Тохтамыш хаанаас эхтэйг олж мэдсэн байна.

Тохтамыш бол Алтан ордын хоёр хэсэг болох Цагаан орд, Хөх ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан ордын сүүлчийн хан байв. Тэрээр Чингис хааны хамгийн том ач Орд хааны удам юм. Орд хаан нь Зүчийн ууган хүү. Дасгалжуулагч Мишин үүний дараа “Би агуу Чингис хааны удмыг дасгалжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлж байсан юм.

Елизавета таван настайдаа төрөлх Глазов хотод гулгаж эхэлсэн. 2006 онд болсон нэгэн тэмцээний үеэр түүнийг Алексей Николаевич Мишин олж харан, шавиа болгосон юм. 2011 онд Елизавета Санкт-Петербург хотод гэрбүлийн хамт шилжин суурьшсан юм.

 

 

Елизавета Туктамышева гулгах ур чадвараас гадна мөсөн дээрх халуухан дүрээрээ спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. 2018 онд Бритни Спирсийн Toxic дууны аялгуун дор онгоцны үйлчлэгчийн дүрийг бүтээсэн нь одоо ч үзэгчдийн үзэх дуртай номер хэвээр байна.

 

 

Елизавета Туктамышева олон нийтийн сүлжээнд нүцгэлэхээс зугтдаггүй. Maxim сэтгүүлийн нүүрийг тэр чимж байлаа.

 

 

Туктамышева “Зураг авалтын дараа хүмүүсийн шүүмжлэл, дайралт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ намайг гомдоох амаргүй. Би ямар ч сөрөг зүйлийг ой ухаандаа хадгалдаггүй, тэр дор нь мартчихдаг. Өмнө нь би олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хамгаалан, маргалддаг байсан. Харин одоо маргалдаж, хэрэлдээд ямар ч ашиггүй юм гэдгийг ойлгосон. Дэмий шүүмжлэлээс болж, өөрийгөө зовоогоод яах билээ. Харин жинхэнэ шүүмжийг найз нөхдөөсөө сонсдог” гэж ярьж байлаа.

 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.247.199.5) 2023 оны 05 сарын 08

iim bj, ingej bj bitgii haan tom hunii udam sudar yari zaa!

0  |  0
zochin(185.247.199.5) 2023 оны 05 сарын 08

yanhan yumuu haashaa yum be, iim amitan manai udam sudar ih haadtai hamaatah geed, hhhmmm butehgui amitan bna,

0  |  0
night man(202.126.89.190) 2023 оны 05 сарын 08

Shn amitan yumaa neg shuniig hamt ongoroochih yumsan

0  |  0
ХУДАЛЧ АВГАЙ ЗАЙЛАА(202.55.188.84) 2023 оны 05 сарын 08

ТЭНЭГ АВГАЙ ЗАЙЛАА

1  |  1
S(141.156.129.149) 2023 оны 05 сарын 07

Odoo yamar mori unaj, mod tohood, selem jad agsaj davhiad bailtai bish…yahav dee…

0  |  0
Lol(202.126.90.127) 2023 оны 05 сарын 08

Haanii udam gecheed shaldan nutsgen arai bishee.

1  |  1
S(141.156.129.149) 2023 оны 05 сарын 08

Saihan busgui baina, muusain orosuudtai zuirleshgui

2  |  0
T(69.255.196.30) 2023 оны 05 сарын 07

2 tatar busguigees busad ni sonin bish baina oo

2  |  1
Монгол(46.42.251.33) 2023 оны 05 сарын 08

Монголчууд бүх юмыг чингистэй холбоо ярьдаг. Өөр ямарч ярих юмгүй улс

9  |  3
Төгс(202.9.40.74) 2023 оны 05 сарын 08

Мэргэдийн Чилгэр бөхийн удам гэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна шүү

1  |  3
Эх оронч(202.9.46.143) 2023 оны 05 сарын 09

Оросууд Чингис хааныг алуурчин яргачин гэж олон жил хараан зүхсэн. Одоо ч тэгж байгаа. Гэвч одоо хүчин чадал нь барагдаж байгаа энэ үед нэг их Чингисийн удам гэж хуцацгаах болж дээ. Ер нь оросууд бол монголчуудад маш таагүй ханддаг өөдгүй хүмүүс ш дээ. Үүнийг мэддэггүй мулгуучууд л оросыг бишрэн шүтдэг.

20  |  7
Монгол араншин(202.179.26.128) 2023 оны 05 сарын 07

Энэний удам, тэрний удам гэсэн хүмүүс одооны одууд дотор дүүрэн болж. Алдарших өвчин нь тэгүүлдэг байхдаа.Итгэх нэг нь итгээд итгэхгүй нь итгэхгүйгээрээ дуугүй явцгаасан нь дээр. Харийнханд онигоо боллоо\n

3  |  0
S(141.156.129.149) 2023 оны 05 сарын 07

Chingisiin udam

4  |  2
Улаангом(122.201.31.226) 2023 оны 05 сарын 07

Тасарсан мах үсэрсэн цус. Хөөрхөн Ази төрх нь хэвээрээ охин бна аа. Монголдоо тавтай морил. Дахин дахин ирээрэй.

10  |  4
Амж(202.126.90.97) 2023 оны 05 сарын 08

Зүчи бол казах шүү. Чингис хаан өөрөө ч энд эргэлзээд явсан.

4  |  24
Baynbool(66.181.161.75) 2023 оны 05 сарын 06

,,

0  |  2
Доржготов(202.21.108.18) 2023 оны 05 сарын 06

Чингис хааны академийн тэргүүн Чингисийн удмын хунтайж Давааням юм байна шүү Аюурзана биш

0  |  3
Иргэн(64.119.17.205) 2023 оны 05 сарын 08

Оросууд монголд ирж бггүй г яаж мэдэж бнаа би оросуудтай хороолол барилцаж олон сангиин аж ахуй аймгуудын эмнэлэг сургууль барилцаж яавсан шүү уулын энгэр жалга довноос ирсэн банди нар мэдэхгүй л дээ

5  |  1
Доржготов(202.21.108.18) 2023 оны 05 сарын 06

Манай хунтайж Аюурзана гуай илүү тэр хүн лав хүндэтгэж хүлээн авч уулзах болов уу

0  |  2
Өгөдэйн удмын өглөг(202.9.46.108) 2023 оны 05 сарын 07

Хамаатан маань халуухан л юм бна. 9 үе өнгөрч яс салсан бна уул нь

6  |  1
Hehe(66.181.161.152) 2023 оны 05 сарын 06

Манайд саяхан мөсөн ордонтой болсон болохоор ирж байгаа юм.Урд нь байхгүй байсан болохоор хаана гулгах билээ.

9  |  0
Бадмаа(66.181.186.136) 2023 оны 05 сарын 07

Сайхан амьтан байна. Ганцхан өвөртлөх юмсан

6  |  5
Зочин(59.153.87.53) 2023 оны 05 сарын 06

Даанч манай ояа- хуяа нар дэмжээд сүйд болоод байсан чинь чингисийн удам ирж бга юм бна штаа

2  |  3
Валуева(202.126.90.12) 2023 оны 05 сарын 07

ИЖИЛХЭН ТАТАР ВАЛУЕВА ИРЧИХЭЭД БАЙХАД ГАНЦ ЗҮЧИЙН УДАМ ЯРИАД БАЙДАГ. DAMIR NABI гэдэг фэйсбуук хаягтай Татар залуу, Валуевад монголчуудын түүхийг сайн ярьж өгч Монголд хайртай болго, монголын нэр дээр гулгадаг болго гээд л бичээд байх юм. Над мэтийг Валуевад ойртуулахгүй биз.

7  |  2
Олохонууд. Ж . Самбаллхүндэв.(103.140.11.133) 2023 оны 05 сарын 07

Битгий улс төржөөд бай. Энэ дайнд 2 тал хоюулаа буруутай. Нэгнийгээ яс үндэс хэл соёлоор нь ялгаварлан дарлах хамгийн буруу.

11  |  1
Иргэн(202.126.88.129) 2023 оны 05 сарын 09

Дайн хийж бусад орнуудад гадуурхагдаагүй бол оросууд хэзээ ч манайд ирэхгүй ,өөр үед зүгээр л монголд очих уу гэж асуух төдийд л том доромжиллоо гэж хэлэх сэхүүн иванууд ш дээ

19  |  4
Хүү(66.181.161.60) 2023 оны 05 сарын 07

Овог нь үнэн бол яамайдаа түүх нь бол зөв шүү Тохтамиш хаан доголон хэмээх Төмөр хаантай байлдаад Зүчийн улсыг ихэд сулруулсан байдаг улмаар 100 гаруй жил олон улс болж оршиж байгаад 1502 онд сүүлчийн хаан шэйх Ахмед нас барсанаар Зүчийн улс бүрэн мөхсөн гэж үздэг.Тэхээр 521 жил удамаа таслалгүй явсан байх нь Удмурт нь Зүчийн улс бутрахад салсан Казанийн хант улсын газар нутаг юм

17  |  0
зочин (202.9.46.165) 2023 оны 05 сарын 08

Их хааныха удмыг Монголынхоо ерөнхийлөгч болгоё доо

4  |  8
Zochin(66.181.161.85) 2023 оны 05 сарын 05

Chinhen udam gej bnshtei,taarsn bugd bishlde,ene bishl

0  |  0
zzz(139.5.217.108) 2023 оны 05 сарын 09

“Би агуу Чингис хааны удмыг дасгалжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлж байсан юм гэчихжээ бас. Оросын дасгалжуулагчид ингэж хэллээ юу, ёстой шаана биз. Оросууд Чингисийг үзэхгүй, дандаа л доромжилж байдаг улс. Оросын түүх ч монголын дарлалд байсан үеэ бичдэггүй байсан юм. \n

19  |  8
Зочин(66.181.161.170) 2023 оны 05 сарын 09

Оросууд түүхийг өөрчлөхөөр шийдсэн шүү дээ. Тэд дайнаас болж амь зуулга тасрахдаа тулвал иймэрхүү юм ярьж магадгүй. Түүнээс биш ердийн Хомо Советикусын хувьд ийм яриа өөрсдийнх нь хувьд асар том доромжлол юм. Тэд монгол, татаруудыг яг л нацистууд еврей нарыг яаж үзэн яддаг байсан түүн шиг гадуурхдаг байсан. Одоо ч тийм. Тамирчид нь Улаанбаатарт ирэхдээ тулсаныг бодвол Оросууд дайнаас болж амжиргаагаа алдаж байгаагийн батлагаа гэхээс өөр юу гэхэв.

Zochin ..(66.181.161.5) 2023 оны 05 сарын 07

Zindaa saitiin xamt olon urlag goo sauhaniigsurtachilj gegeeleg medee niitelj buid bayar xurgie...ajliin amjilt.........dandaa xar xel am xeruul bish gegeeleg zuil olniig niitleerei...

11  |  3
Top