“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд ХЗДХЯ-ны хамт олон нэгдлээ

2023 оны 05 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон нэгдэж, өнгөрсөн амралтын өдрүүдэд мод тарилаа.

Тодруулбал “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст шинээр 100 гаруй хайлаас модны суулгацыг суулгалаа. Мөн өнгөрсөн жил тарьж ургуулсан моддоо арчилж, сэргээв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top