Пакистан 10 тэрбум ам.доллар ”алдлаа”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Сүүлийн 10 жилийн турш АНУ терроризмтой тэмцэхийн тулд Пакистанд санхүүгийн дэмжлэг болгон өгсөн мөнгөн тусламжаас 10 тэрбум ам.долларын зарцуулалтын талаарх ямар ч бодит мэдээлэл Пакистаны төрд байхгүй гэдгийг "South Asian Strategic Stability Institute”-ийн баримт дээр үндэслэн АNI агентлаг албан ёсоор мэдээлсэн байна. Британийн хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ өнгөрсөн 10 жилд Пакистанд 18.76 тэрбум ам.долларыг тусламж болгон олгосон аж. Харин Пакистаны төрийн мэдээлэлд тус улс Вашингтоноос 8.64 тэрбум ам.доллар авсан гэж бичсэн байна. (SASSI)-ийн шинжээчид Исламабада Америкийн төрөөс гуйсан 13.3 тэрбум ам.доллараас нийт тусламж болгон олгосон мөнгөн дүн хамаагүй их гэдгийг онцлоод, чухам тэр их мөнгө хаашаа алга болсныг Пакистаны төрөөс төдийгүй АНУ-ын эрх баригчдаас ч лавлах хэрэгтэй гэжээ. Энэ сарын эхээр АНУ тус улсад жилд олгох тусламжаа 800 сая ам.доллараас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь АНУ тус улсад явуулах цэргийн ажиллагаагаа хумиж байгаатай холбоотой. Мөн Пакистаныг талибудтай сүлбээтэй ажилладаг байж болзошгүй хэмээн хардаж байж ч болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна. Учир нь энэ оны тавдугаар сард АНУ Пакистанаас зартай алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладенг олж устгасан билээ.

Эх сурвалж: Ардчилал сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top