[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Хоолыг удаан чанах тусам тэжээллэг чанараа алддаг

2023 оны 05 сарын 30

Хоол хүнсийг түүхийгээр нь бус болгож хэрэглэх нь зөв ч удаан чанах, жигнэх явцад түүнд агуулагдах амин дэмүүд нь устдаг байна. Энэ талаарх зөвлөгөөг хүргэе.


 

  • Хоол хүнсийг болгох үед усанд уусдаг C болон B амин дэмүүд устах өндөр магадлалтай.

 

  • Хоол хүнсийг усанд чанах нь хуурч эсвэл жигнэж болгохоос илүү амин дэмийг нь устгадаг сөрөг талтай аж.

 

  • Хоол хүнсийг удаан хугацаанд болгох тусам тэжээллэг чанараа алддаг.

 

  • Хоолыг сайн зажлах тусам хоол шингэх үйл явц хурдан явагддаг байна. Хангалттай зажлаагүй хоол нь шингэхдээ илүү их цаг, энерги зарцуулдаг бөгөөд гэдэс хөөж, дүүрэх сөрөг үр дагавартай.

 

  • Гэхдээ хоолыг болгох үед хүнсэнд агуулагдах эслэг болон ургамлын эсийн хана задарч, биед шингэх үйл явц илүү хурдан явагддаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top