Х.Клинтон Грект айлчилж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Грекийн нийслэл Афинд хүрэлцэн очжээ. Хоёр хоног үргэлжлэх уг айлчлалын хүрээнд тэрбээр Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс, Ерөнхий сайд Йоргос Па­пан­дреу, Гадаад хэргийн сайд Ставрос болон бусад албаны хүмүүстэй уулзах юм байна. Одоогийн байдлаар Грекийг өрийн хямралаас гаргахын тулд Евро­пын холбоо, ОУВС-гаас 110 тэрбум ам.долларын зээл олгож эхэлсэн. Хэдий­гээр АНУ нь Грект тусламж шууд үзүүл­дэггүй ч ОУВС-гаас Грект зээл олгох то­моо­хон донорын нэг юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэхүү айлчлалын үеэрээ тус улсын эрх бариг­чидтай олон улсын тулгамдсан асууд­лаар ч бас ярилцах юм. Тодруулбал, Ойрхи-Дорнод, Хойд Африк, Ливи, мөн Балканы орнуу­дын тухай асуудлыг энэ үеэр хөндөх гэнэ.

R.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top