АНУ, ОХУ цөмийн зэвсгээ нэмэгдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

АНУ, ОХУ зэрэг цөмийн их гүрнүүд цөмийн цэнэгт хошууны тоогоо нэмэгдүүлж байна гэж Стокхолмын Олон улсын энх тайван судлалын хүрээлэн (SIPRI) мэдээлжээ.

Тус хүрээлэнгийн мэдээллээр, 2023 оны нэгдүгээр сарын байдлаар, ОХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, БНАСАУ болон Израил нийт 12 512 нэгж цөмийн зэвсэгтэй байсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 86 нэгжээр нэмэгдсэн байна. Ингэхдээ хоёр мянга орчим цэнэгт хошуу байлдааны бэлэн байдалд байна.

Цэнэгт хошууны тоогоор АНУ /1770/, Орос /1674/ тэргүүлж байна. Тус хоёр улс нийт цөмийн зэвсгийн нөөцийн 90 хувийг эзэмшиж байна. Франц 280, Их Британи 120 нэгж цөмийн зэвсэгтэй. БНХАУ-ын цэнэгт хошуу 350-иас 410 болж нэмэгдсэн тухай тус хүрээлэн мэдээлжээ. Ингэхдээ тус улс 2030 он гэхэд цөмийн зэвсгийн тоогоо АНУ, ОХУ-ын хэмжээнд хүртэл нэмэгдүүлж магадгүй гэж тус хүрээлэн үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.84.236) 2023 оны 06 сарын 12

Дэлхийг сөнөөх санаархал

0  |  0
Top