Эзэгтэй та ямар саванд хоол, хүнсээ хадгалдаг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Гал тогооныхоо бүхий л асуудлыг хяналтдаа байлгаж чаддаг эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө байна. Аагим зуны халуунд чанарын шаардлага хангасан, эрүүл хоол, хүнсээр гэр бүлийнхээ гишүүдийг "тордох" амаргүй ажлыг эзэгтэй нар амжуулдаг. Тиймээс өдөр бүрийн амьдралд тань хэрэг болохуйц дараах зөвлөгөөг хүргэж байна.

Паалантай савны муу тал цав гарч хагардаг

Орчин үеийн паалан маш бат бөх болсон. Тиймээс паалантай саванд ямар ч хүнсийг чанаж, хадгалж болно. Тиймээс та айлгүйгээр хоол хүнсээ давсалж, цуунд дарж болно. Паалантай савны муу тал нь амархан ховхорч унах гээд байдаг. Ийм савыг удаан эдлэх үед паалан нь хэлтэрч унах, цав гарч хагардаг. Паалангийн ховхорсон, цав гарсан завсраар нь ус орж металл хэсэг нь зэвэрдэг. Ийм саванд хүнсийг удаан хадгалвал зэв, түүнтэй хамт хортой бодис хоолонд орох аюултай.

Хуванцар савыг хэт халааж болохгүй

Хуванцар савыг хамгийн бөх бат гэдэг. Гэхдээ ийм савыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хоосон ийм савыг 300 хэм хүртэл халаахад пластмассан бүрхүүл нь хортой бодис ялгаруулан хайлдаг.

Хөнгөн цагаан саванд гоймон, төмс, өөхгүй мах чанаж болно

Саяхныг хүртэл хөнгөн цагааныг хүний биед аюултай гэж хэн ч бодож байгаагүй. Харин өнөөдөр хөнгөн цагаан эдлэлийн хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны хангалттай мэдээлэл цуглажээ. Гэхдээ ийм саванд хүүхдийн будаа, гоймон, төмс, өөхгүй мах чанахад ямар нэг хоргүй. Харин исгэлэн болон шүлтэнд хөнгөн цагаан уусахдаа амархан байдаг. Тиймээс хөнгөн цагаан саванд шөл, эсгэж дарсан байцаа, цуунд дарсан ногоо, мөөг, давсалсан загас, сүү, сүүтэй хоол, компот зэргийг хадгалж болохгүй.

Модон caв хамгийн аюулгүй

Шинжээчдийн үзэж буйгаар модон сав нь эрүүл ахуйн талаас хамгийн аюулгүйд тооцогддог байна. Модон халбагыг оросууд дээр үеэс хэрэглэж байжээ. Монголчууд ч бас мөн өмнөд хөршид эрт үеэс модон сав хэрэглэж байсан нь эрүүл ахуйн талаас зөв байжээ Ийм саванд ногоо даршлах, цуутай дарахад ямар ч аюулгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top