Цөмийн тогоонуудыг дахин ажиллуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Японы АЦС-ын ослын үр дагаврыг арилгах асуудлыг хариуцсан сайд Госи Хосоно АЦС-ын тогоонуудын аюулгүй байдлыг шалгасныхаа дараа сэргээн ажиллуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн тэд Фүкүшима АЦС-ын ослын дараа атомын цахилгаан станцуудыг шалгахаар төлөвлөж байснаа хэрэгжүүлэхээр болсон байна.

Госи Хосоногийн ярьснаар тогооны ажлыг сэргээх нь хүн амын амьдралын түвшин, эдийн засгийг дэмжихэд шаардлагатай хэмээснийг "Эн Эйч Кей" суваг мэдээлэв.

Сайдын үзэж буйгаар Японы АЦС-уудын аюулгүй байдал нь тэдгээрийг сэргээхэд нэг чухал шалтгаан болох ёстой. АЦС-ын ажлыг сэргээхдээ олон нийтээс дэмжлэг авахыг зорьж буйгаа сайд онцолжээ.

Үүний өмнө Японы Ерөнхий сайд Наото Кан мэдэгдэхдээ "Засгийн газар Фүкүшима АЦС-ын ослоос болж цөмийн эрчим хүчнээс бүр мөсөн татгалзах бодолтой байгаа" хэмээсэн юм. Гэтэл дахин ашиглах бодолтой байгаа нь Японы сайд нарын танхимын гишүүдийн санал зөрөлдөөнтэй байгааг илтгэж байна хэмээн "Асахи" сонинд бичжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top