Нельсон Манделагийн 93 насны ой өчигдөр тохиолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Өчигдөр ӨАБНУ-ын экс Еренхийлөгч Нельсон Манделагийн 93 насны ой тохиолоо. Тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг амьдралынхаа 67 жилийг зориулсан тууштай тэмцэгч юм. Н.Мандела үзэл бодлоосоо болж, 27 жил шоронд хоригдож байсан нэгэн. Мөн 1990 онд Африкийн үндэсний конгресс намын дарга, 1994 онд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч болж, таван жил тус албыг хашиж байсан юм.  Өмнөд африкчууд экс Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдрөөр 67 минут сайн дурын ажил хийсэн байна. Мөн тус улсын 12.4 сая сурагч түүний төрсөн өдөрт зориулж зохиосон дуугаар ая барьжээ. Харин ӨАБНУ ын экс Ерөнхийлөгч баяраа гэр бүлийнхээ хүрээнд Мвезо тосгон дахь харшдаа тэмдэглэсэн бөгөөд Н.Манделад зориулан олон орны төрийн тэргүүн нар баярын мэндчилгээ илгээжээ.

 

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top