Өнгөрсөн зургадугаар сард Палестины Вифлеемын нэгэн эмэгтэйгээс таван ихэр төрсөн бөгөөд улсаас таван мянган ам.долларын шагнал олгосон байна. Харин Палестинчууд одоо ч олон ихэр өлгийдөн авсаар байгаа гэнэ. Саяхан Палестины Наблус хотын нэгэн эмнэлэгт хоёр өдрийн дотор 13 ихэр мэндэлжээ. "Маан" агентлагийн мэдээлж байгаагаар Асир тосгоноос ирсэн нэгэн эмэгтэй хоёр хүү, хоёр охин төрүүлсэн бол, өөр гурван эмэгтэй тус бүр гурван ихэр төрүүлсэн байна. Тус эмнэлгийн эмч нар ихрүүд олноор төрсөн анхны тохиолдол болж байна гээд эх, үрсийн эрүүл мэнд сайн байгааг онцолжээ.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )