Орос, Беларусын тамирчдыг Азийн наадамд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

ОУОХ-ноос Орос, Беларусын тамирчдыг Ханжоу Азийн наадамд оролцуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Азийн олимпын зөвлөлөөс дэлхийн спортын хоригт ороод байгаа ОХУ, Беларусын тамирчдыг Азийн наадамд орохыг урьсан билээ. Уриад зогсохгүй тэдэнд Парисын олимпын эрх олгох тусгай систем боловсруулаад байсан юм.

Гэвч сүүлийн үед ОУОХ болон Азийн олимпын зөвлөлийн харилцаа эрс муудаад байгаа. Тус зөвлөлийн сонгуулийг шударга бус явагдсан гэж ОУОХ үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.212.116.58) 2023 оны 09 сарын 10

Зөв дөө

0  |  0
Top