Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр (2023.09.07) “Ханжоу 2022” Азийн наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн багийн төлөөллүүдийг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр МССХ -ны Ерөнхийлөгч Ц.Цагаанбаатар “Ханжоу 2022” Азийн наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 38 гишүүнтэй баг сурвалжлах болсныг онцолж, багийн ахлагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллах болсныг танилцуулав.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг спорт, олимпизм, баг тамирчдаа дэмжин МҮОХ-той тогтмол хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хамт олонд талархал илэрхийлж, Азийн наадмыг сурвалжлах ажилд өндөр амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )