Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа уугуул оршин суугчид болох макак сармагчнууд эргэн гарч иржээ. Энэтхэгийн эрх баригчид олон улсын арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд сармагчнуудыг айлгах зорилгоор олон стандарт бус арга хэмжээ авсан. Тухайлбал, макак сармагчны айдаг биеэр том, илүү догшин лангур сармагчны цаасан макетуудыг хотод байрлуулсан бол хотын цэцэрлэгт хүрээлэнд лангур сармагчны дуу авайг дуурайж дуугарахад тусгайлан бэлтгэсэн хүмүүсийг ажиллуулжээ.
Дээд хэмжээний уулзалт өндөрлөснөөс таван цагийн дараа гологдсон сармагчнууд Шинэ Дели хотын төвөөр дахин гарч ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )