Египетийн Ерөнхий сайд эмнэлэгт хүргэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Египетийн Ерөнхий сайд Исам Шараф их ядарсан учир эмнэлэгт хүргэгджээ. Орон нутгийн хэвлэлийн уламжилснаар Египетийн шинэ Засгийн газрын тэргүүн тангараг өргөхийн өмнө цусны даралт нь эрс унасан байна. Түүний ажлын өдөр маш удаан үргэлжилсэн учир их ядарсан гэж Засгийн газрын тэргүүний туслах "АР" агентлагт уламжлав. И.Шараф эмнэлгээс хэдийд гарах нь тодорхой бус байна.

Египетийн Засгийн газар өчигдөр тангараг өргөх байсан ч хэд хэдэн нэр дэвшигчийг томилох асуудлаар санал зөрсөн учир уг үйл ажиллагааг өнөөдөр хүртэл хойшлуулжээ.
Саяхан эмхлэн байгуулсан Египетийн засгийн газрын шинэ 15 сайд болон Цэргийн дээд зөвлөлийн тэргүүн маршал Мухаммед Хусейн Тантауид тангараг өргөх ёстой. Египетийн эрх баригчид Засгийн газарт халаа сэлгээ хийх замаар ард олны эсэргүүцэл, дургүйцдийг намжаахыг оролдож байгаа юм.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top