Азийн наадам: Казахстаны боксчид өндөр шагналтай

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Азийн наадамд оролцох Казахстаны боксчид хэрэв медаль хүртвэл маш өндөр мөнгөн шагнал хүртэх боллоо.

Казахстаны Спорт, аялал жуулчлалын яамнаас Ханжоу-2023 Азийн наадамд медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт өгөх шагналаа зарласан. Азийн наадмын аварга болсон тамирчин 10 мянган ам.доллар, түүнийг бэлтгэсэн багш нь 5000 ам.долларын шагнал хүртэнэ. Харин мөнгөн медальт тамирчин 5000, багш нь 3000 доллар, хүрэл медальт тамирчин 3000, багш нь 2000 ам.доллар авах болжээ.

Тэгвэл Казахстаны боксын холбооноос медальт боксчиддоо мөн шагнал олгох гэнэ. Энэ нь улсаас өгөх шагналаас ч өндөр байгаа юм. Азийн наадмын аварга болсон боксчин 50 мянга, мөнгөн медальт 30 мянга, хүрэл медальт боксчин 10 мянган ам.долларын шагнал авах болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top