Японы өмнөд нутгийн Кагосима, Миязаки мужийг “Маон” хүчтэй хар салхи дайрч байгаа тул тэдгээр мужийн хэд хэдэн дүүргээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Нутгийн эрх баригчдын мэдээлснээр, байгалийн гамшиг дайрч байгаа учир хүн амд тусламж үзүүлэх штабуудыг байгуулсан тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
Энэ улиралд төвдөө секундэд 40 метр хүрсэн зургаа дахь хар салхи Японы өмнөд нутгийг дайрч байгаа бөгөөд тэндээс баруун хойш эргэх ажээ. Хар салхины үеэр Сикоку, Кюсю арал, тэрчлэн Хонсю арлын өмнөд хэсгээр их хэмжээний бороо орох төлөвтэй байна.
Байгалийн гамшиг болох учир Японы өмнөд нутгаар хэдэн арван нислэгийг хойшлуулж, муж хоорондын усан харилцааг зогсоож зарим дүүрэгт гэрэл цахилгаан хязгаарлажээ. Цаг уурчдын урьдчилан мэдээлснээр Японы олон бүс нутаг, тэдгээрийн дотор өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний байгалийн гамшигт нэрвэгдсэн Хонсю мужид их хэмжээний бороо орж, хүчтэй салхи энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл үргэлжлэхээр байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )