"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээн өндөрлөлөө.
Манай багийн Г.Нандинзаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин, нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, энэ наадмын Монголын багийн анхны медалийг авчирлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо.
Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн ганцаарчилсан дасгалд Г.Нандинзаяа, О.Есүгэн нар финалд шалгараад байна.
МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )