НАТО-ийн агаарын хүчнийхэн Ливийн нийслэл Трипол хотын нисэх буудлын радарын системийг сөнөөжээ. НАТО-гийн удирдлагууд энэ талаар өчигдөр мэдээлсэн бөгөөд энэхүү радарын систем нь тэр чигээрээ цэрэг дайны зориулалттай байсан. Каддафигийн цэрэг энэхүү радарын системийг ашиглан НАТО-гийн байлдааны нисэх онгоц руу дайран, агаараас сэргийлэх талаар урьдчилан сэрэмжлэн бэлтгэл хийдэг байжээ гэжээ. Өнөөдрийн байдлаар , Каддафигийн цэргүүд болоод НАТО-ийн дэмжлэгтэй сөрөг хүчнийнхэн дайны байдлаа үргэлжлүүлсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )