"Ханжоу 2022" Азийн наадамд оролцох Байт харвааны баг тамирчид

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 01

"Ханжоу 2022" Азийн наадамд 45 улсын баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сориж буй. Манай улсын хувьд 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өнөөдөр Монголын Байт харвааны баг тамирчид Ханжоу хотод хүрэлцэн очоод байна. Байт харваан төрөлд нийт 15 тамирчин "Рекурв" болон "Компаунд" төрлөөр оролцож байгаа юм. Тэд ганцаарчилсан, холимог баг, эрэгтэй эмэгтэй багийн харваа төрлөөр өрсөлдөнө.

Ингээд Байт харваан баг тамирчдыг танилцуулж байна.

"Рекурв" төрөлд

ОУХМ Ж.Гантөгс /Үндэсний шигшээ баг, Хангарди клубын тамирчин/

ОУХМ Б.Отгонболд /Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин/

ОУХМ Д.Дашнамжил /Үндэсний шигшээ баг, Хангарди клубын тамирчин/

ОУХМ Б.Буянтүшиг /Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин/

ОУХМ Б.Урантунгалаг /Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин/

ОУХМ А.Энхтуяа /Үндэсний шигшээ баг, Хангарди клубын тамирчин/

ОУХМ Ж.Дагийжанчид /Үндэсний шигшээ баг, Хангарди клубын тамирчин/

Спортын мастер Ө.Халиун /Үндэсний шигшээ баг, Хангарди клубын тамирчин/

"Компаунд" төрөлд

Спортын мастер П.Жамъянгомбо /Зэвт хасар клуб/

Спортын мастер Г.Шандан /Добу мэргэн клуб/

Спортын мастер Ш.Даваахүү /Хангарди клуб/

Спортын мастер Г.Ганзориг /Хангарди клуб/

Спортын мастер Б.Батдулам /Зэвт хасар клуб/

Спортын дэд мастер С.Мөнх-Эрдэнэ /Хангарди клуб/

Спортын дэд мастер О.Биндэръяа /Зэвт хасар клуб/ нар "Ханжоу 2022" Азийн наадамд цэц мэргэнээ сорих юм.

Мөн Монголын Байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч Т.Номинчулуун, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нар багаа ахалж оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top