Холливудын алдарт жүжигчин Бен Аффлек болон түүний экс эхнэр Женнифер Гарнер нар орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагт машиндаа тун ч дотно байгаа харагджээ. Арын суудалд суух Женнифер Гарнер, урд суудалд суугаа Бен Аффлекийг тэвэрч байгаа нь папарацийн дуранд өртсөн байна.
Үүний дараа Бен Аффлек болон түүний одоогийн эхнэр Женнифер Лопес нар машиндаа маргалдаж байгаа нь мөн л папарацичдын дуранд өртжээ. Хосуудын ойрын эх сурвалж тэднийг тийм ч ширүүн маргалдаагүй хэмээн мэдээлсэн бол олон нийт тэдний харилцаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Хосууд өнгөрсөн оны наймдугаар сард гурван өдрийн турш үргэлжилсэн нижгэр хурим хийсэн. 2000 оны эхээр болзож байсан тэд хуримаа хийхээс хэдхэн хоногийн өмнө хоёр тийш болж байсан бөгөөд 2022 онд харилцаагаа дахин эхлүүлсэн нь олон хүмүүийн сэтгэлийг хөдөлгөж байсан билээ. Гэсэн ч хуримын дараанаас эхлэн тэдний таарамжгүй байдал олны нүдэн дээр ил харагдах болсон бөгөөд Женнифер Лопесийн зүгээс тавьсан хатуу шаардлага Бен Аффлект дарамт болж буй бололтой.
Бен Аффлек, Женнифер Гарнер нарын хувьд 2005 онд гэр бүл болж, 2018 онд гэр бүлээ цуцлуулсан. Дундаасаа гурван хүүхэдтэй болсон тэд хүүхдүүдээ хамтран өсгөдөг бөгөөд Бен Аффлек салсныхаа дараа архинд орсон шалтгаанаа экс эхнэрээсээ болсон хэмээн ярьж байсан удаатай ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Lopez gugshin jinger
Холливудын тэнэгүүд үүдийн амьдрал хэнд хамаатайн
Jennifer Garner goy huuhen