Монголын нууцлаг амьдралтай, том мөнгөтэй боссуудын нэг бол “Барс” группийн ерөнхий захирал Ч.Амарбаатар. Түүний мэдэлд “Барс-1, 2” зах, “Номад арт” галерей, “Орон зай” оффис, худалдааны төв, “Орон зай баарнууд”, “Актив Инвест” банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, хотын төвийн болон захын байршил сайтай газрууд гээд чамгүй хөрөнгө бий. Уг нь Ч.Амарбаатарын сонирхол бол уран зураг гэдгийг хүрээнийх нь хүмүүс мэднэ. Түүний галерейд До.Болд, Цэгмид, ах дүү хоёр төрийн шагналтнууд зэрэг томчуудын сор болсон бүтээлүүд олноороо бий. Харин сүүлийн үед Амарбаатар захирлын сонирхол өөрчлөгдөх хандлагатай болоод байгаа гэнэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Бөмбөгөр захын хойно байрлах “Итгэлт-Орших” группийн оффис, худалдааны төвийн барилгыг 5 сая доллараар худалдаж авсан тэрээр экс босс Б.Билэгдэмбэрэлтэй нь одоо ч анд нөхрийн холбоотой явдаг аж. Тиймдээ ч Манлай уяачийг даган хурдан морины уяа, жүчээгээр үе, үе эргэлдэж хөл толгой цавчлах сайхан амьтдыг харахаараа урт урт санаа алддаг болсоор удаж байгаа гэнэ шүү.
Г.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )