Эквадорт архинд хордож 21 хүн нас барав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Эквадорын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт архи, согтууруулах ундаа зарж борлуулах, түүгээр үйлчлэхийг албан ёсоор хориглосон байна. Гэтэл хориг тогтоосноос гурав хоногийн дараа гар аргаар үйлдвэрлэсэн архинд хордсон иргэд эмнэлэгт хандаж, тэдний 21 нь амь насаа алджээ.
Лос Риос хотын чанарын албаны ажилчид шуурхай ажиллаж, хувийн архи үйлдвэрлэгчдийн байр савыг татан буулгаж, тэднийг барьж саатуулсан байна. Цагдаа нар Лос Риосын захын дүүргүүдээр хяналт, шалгалт хийх явцдаа 28 чингэлэг бүхий архины хортой түүхий эд олж илрүүлжээ. Үүнд их хэмжээний метанол, шүлтлэг алкохол, техникийн арчилгаанд ашигладаг метилын спирт байжээ. Мөн нэг лонх архинд агуулагдах хэмжээ 40 градусын спиртийн найрлага, метанолын зургаан хувийн уусмал багтсан байна. Хурааж авсан түүхий эдийг тоолоход 208 литр буюу 55 галлон шингэн спиртийн хольцтой бүтээгдэхүүн байжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top