Алтны ханш шинэ дээд амжилт тогтоосон хэвээр байна. Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж, Лондоны Металлын бирж аль алин дээр нь нэг унц алтны үнэ 1600 ам.доллараас давжээ. Сүүлийн 10 гаруй хоногийн турш тасралтгүй ханш нь өсч байгаа шаргал металлын хувьд цаасан мөнгийг орлох гол зүйл боллоо хэмээн шинжээчид дүгнэсэн байна.
Алтнаас гадна нэг унц мөнгөний үнэ 40 ам.доллараас давж, сүүлийн хоёр сард байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Хөрөнгө оруулагчид Грекийн өрийн хямралд санаа зовж, АНУ-ын Засгийн газар зээлийн дээд хязгаараа нэмж магадгүй байгаа нь ийнхүү үнийн өсөлтийг дагуулсан байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )