Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем дөнгөж нярайлсан эхнэр Виктория, шинэ хүнээ халамжлахын оронд хамаг цагаа далайн эрэг дээр амарч өнгөрөөж байна. Тэрбээр саяхны нэгэн амралтын өдөр том хүү Бруклинтэйгээ Малибугийн амралтын газар өнжиж, наранд биеэ ээж, серфингээр хичээллэж байхдаа тэрбээр хөөрхий Викториягаа нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа гэртээ байгаа гэдгийг мартсан бололтой. Ингээд гэртээ харихын алдад Дэвид буруутан болохгүйн тулд хүүдээ серфингээр гулгах хэд хэдэн үзүүлбэр зааж эхэлжээ. Дашрамд сонирхуулахад, долоо хоногийн өмнө охинтой болсон Виктория, Дэвид Бэкхем нар шинэ хүндээ Харпер Севен хэмээх нэр хайрлаж, охиныхоо анхны зургийг интернетэд тавьсан байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )