Австралийн иргэн 10 нас хүрээгүй хоёр хүүхдээ худалдахаар интернэтэд сурталчилгааг нь байршуулжээ. Хүүхдүүдээ худалдахыг санаархсан эх онлайн худалдааны энгийн хэсэгт бус дуудлага худалдааны хэсэгт хүүхдүүдийнхээ зургийг байршуулсан талаар “Хералд саан” түрүүлж мэдээллэсэн юм.
Улмаар энэ хэрэг цагдаа нарын анхаарлыг татан онлайн худалдаанаас хүүхдүүдийн сурталчилгааг авсан байна. Хэргийг шалгах явцад хүн худалдаалах сурталчилгаа цөөнгүй байсан бөгөөд энэ төрлийн бүх сурталчилгааг авчээ.
Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлэж байна. Харин хүүхдүүдийнхээ мэдээллийн тавьсан эхэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд онлайн дуудлага худалдаа эрхлэгч “eBay” мөн хариуцлага хүлээж, хяналтаа чангатгахаар боллоо.
Өмнө нь Английн өндөр настан зээ охиноо мөн дуудлага худалдаагаар оруулан 2000 ам,долларт хүргээд байсан бөгөөд охиноо худалдаалахаас нь өмнө хуулийнхан энэ үйлдлийг таслан зогсоож байсан түүхтэй.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )