Үнэрч нохой хүчингийн хэрэг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Шведийн цагдаа нар 23 настай нэгэн эрийг хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд сэжигтэнд ДНК-ийн шинжилгээ хийхэд гэмт этгээд болох нь тогтоогдсон байна.  Сэжигтэнг цагдаагийн үнэрч нохой “баривчилсан” талаар орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. 
Хүчингийн хэргийг нутгийн индиан үйлдсэн хэмээн таамаглаж байсан цагдаа нар үнэрч нохойг ашиглан гэмт этгээдийг барих санаачилга гарган нохойд гэмт этгээдийн үрийн шингэнийг үнэртүүлснээр гэмт этгээдийголсон юм. 
Гэмтнийг баривчилсан цагдаагийн нохойг Раппорт Опис гэдэг бөгөөд энэ жил гурав хүрсэн байна.   Дашрамд дурьдахад Раппорт Опис хүчингийн хэргээр мэргэшиж байгаа Шведийн цорын ганц нохой юм.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top