Цөмийн зэвсгийн агуулахад цохилт өгвөл юу болох вэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

 

АНУ-ын цөмийн зэвсгийн агуулахуудад цохилт өгвөл тус улсын хүн амын 90 хувь амь үрэгдэнэ гэж Пристоны их сургуулийн эрдэмтэн Себастиан Филипп тооцоолжээ.

“Scientific American” сэтгүүлд бичсэнээр, түүний гаргасан загвараар Колорадо, Вайоминг, Небраска, Монтана болон Умард Дакота мужуудад цөмийн цохилт өгвөл ойр орчмын бүс нутаг дахь амьд бүхнийг устгах гэнэ. Цохилт хүч, асар том “галт бөмбөлөг”-ийн нөлөөллөөс гадна цацраг идэвхт тоосонцор аюул учруулна гэж эрдэмтэн тооцоолсон байна. Салхины чиглэлээс хамааран хөрш зэргэлдээх мужууд болон Канадын хүн ам шигүү суурьшсан бүс нутаг мөн Мексикийн хойд хэсэгт үхлийн аюулд орно. Үүнд нийт 300 сая хүн өртөнө гэж эрдэмтэн анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z V(66.181.180.206) 2023 оны 11 сарын 17

Тэгээд орос ах нартай сайн сөргөлдөөд бай.

0  |  0
Top