Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн шөнө шатаж, онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, тус аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагө өнгөрсөн шөнийн 01:59 цагт онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход сумын Ерөнхий боловсролын сургуулийн "20х70" метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг өглөөний 06:02 цагт галын тархалтыг зогсоожээ.
Одоогоор алба хаагчид галыг бүрэн унтрааж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )