Дубай хотноо болж өнгөрсөн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд /СОР/ оролцогчид хоёр долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст хэлэлцээр байгуулж чадлаа. Энэхүү баримт бичгийг түүхэн хэмээн тодорхойлж байна.
Хэлэлцээрээр анх удаа бүх улс орон олборлодог түлшний хэрэглээнээс аажмаар татгалзах уриалгад нэгдэв. Нийт 200 гаруй заалттай хэлэлцээрт анх удаа нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг буруулахыг заасан нь анхны тохиолдол. Оролцогчид 2025 он гэхэд хөгжингүй орнуудад олборлодог түлшний хэрэглээнээс үүдэлтэй агаарт цацагдах хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дээд цэгт хүрнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн, баян чинээлэг улс орнууд ядуу буурай орнуудад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихэд нь зориулж хангалттай хэмжээний санхүүжилт олгохгүй байгааг мөн онцолсон байна. Хэлэлцээрт метан хийн ялгарлыг бууруулах тухай заалт ороогүй нь өмнөх баримт бичгүүдээс ялгаатай. Мөн хэлэлцээрт тодорхой орнуудад нүүрсхүчлийн хийн ялгарлыг буруулах хатуу төлөвлөгөө танилцуулахыг үүрэг болгосон нь нөхцөл байдлыг ихээхэн өөрчлөх боломжийг бүрдүүллээ гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ха ха, уран нь олборлодоггүй түлш үү?