Талибаны төлөөлөгчид СОР29 чуулганд оролцож байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Афганистаны төрийн эрхэнд талибууд гарснаас хойш Афганистаны төлөөлөгчид анх удаа дэлхийн дулаарлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд нэгдэхээр Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

Афганистаны Байгаль хамгаалах агентлагийн тэргүүн Матуил Хак Халис The Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Афганистан улсад ган гачиг, үер, аадар бороо зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигтай тэмцэхэд олон улсын тусламж дэмжлэг шаардлагатай буйг онцолжээ. Дэлхийн бүх улс орон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэх учиртай гэж Халис онцолжээ.

Уур амьсгалын шинжээчдийн үнэлгээгээр, Афганистан нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгийн орнуудын зургаад бичигдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Афганистаны хойд хэсэгт усархаг аадар бороо орсны улмаас үер болж, 300 гаруй хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top