Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны дарга Кортни Раттрэй-тай уулзав.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэв.
Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ирсэнд Ажлын албаны дарга К.Раттрэй талархал илэрхийлээд, НҮБ-ын хүрээнд өрнөж буй үйл явдал, хэлэлцүүлгүүдийн талаар танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )