Хятадын эрдэмтэд хар нүхийг ашиглах аргыг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Бээжингийн их сургуулийн Одон орон, астро физикийн дээд сургуулийн эрдэмтэд хар нүхийг эрчим хүчний шинэ эх үүсвэр болгон ашиглах санал тавьжээ. Ингэхдээ хүмүүс эдгээр объектыг зайны адил цэнэглэх боломжтой гэж “Physical Review D” сэтгүүлд бичжээ.

Хар нүхийг онолын хувьд цахилгаан цэнэг илгээх замаар цэнэглэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Цахилгаан цэнэг хар нүхэнд цахилгаан орон үүсгэнэ гэж тооцоолжээ. Ингэхдээ хар нүх нь цахилгааны цэнэгийн 25 хувийг эрчим хүч болгон хувиргах гэнэ. Ийм төрлийн эх үүсвэр нь цөмийн бөмбөг дэлбэрэх үед гарах эрчим хүчнээс 250 дахин их эрчим хүч ялгаруулах чадвартай. Энэхүү тооцооллыг цахилган соронзон долгионы зарим хэсэг тодорхой хугацаанд хар нүхний татах хүчнээс эргэлтийн хүчээр тасардаг гэсэн онол дээр үндэслэн хийжээ.

Хар нүхийг ашиглах өөр нэг арга нь цахилгаан оронд бий болдог Швингерийн уур хэлбэрээр эрчим хүч гаргах саналыг дэвшүүлсэн байна. Хар нүх бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд позитроны урсгалыг бий болгодог байна. Үүнийг эрчим хүчний хэлбэрээр хуримтлуулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн энэхүү санал нь зөвхөн онолын түвшинд байгаа ч ирээдүйд хүн төрөлхтөн орчлон ертөнцийн хамгийн аюултай объектуудын нэгийг өөрт ашигтайгаар хэрэглэх аргыг олох бүрэн боломж бий гэж “Physical Review D” сэтгүүл онцолжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.202) 2023 оны 12 сарын 17

Бяраа мэдэхгүй оролдож байж хятадууд хоол нь болох нь дээ.Юун хар нүх орох оронгүй гуйлагчидаа яая гэж байж.Тэр зөгийн үүр мүүрээ хардаа.

0  |  0
ккккккккккк(139.5.216.253) 2023 оны 12 сарын 17

Энэ тэнэгүүд дэлхийг сүйрүүлэх вий дээ, дэлхийд нэрд гарах гээд бүр аргаа барах юмаа

0  |  3
h(66.181.191.212) 2023 оны 12 сарын 17

hytaduud hudlaa chdhgui baij chadah ym shig tsarai grgaj bgaamaaa

0  |  4
хар хүн ха ха(202.131.231.11) 2023 оны 12 сарын 15

яг хар нүхийг гээгүй байхаа. Хар нүхний онолыг ашиглан гэсэн байх.

0  |  1
н(202.9.41.17) 2023 оны 12 сарын 17

Хар нүх бол там. Тамд очихгүйн тулд амьтны амь бүү хөнөө.

1  |  3
Top