Японд зургаа дахь өдрөө үргэлжилж буй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 110-т хүрээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дор хаяж 464 хүн бэртэж гэмтжээ.
Онцгой байдлын албаныхан ор сураггүй алга болсон 242 хүний байгаа газрыг одоогоор тогтоож чадаагүй байна. Японы өөрийгөө хамгаалах хүчнийхнийг оролцуулсан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Нэгдүгээр сарын 1-нд Ното хойгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Ишикава муж байгалийн гамшгийн улмаас хамгийн их хохирол амсжээ. Тус мужид нийт 250 гаруй барилга, байшин нурж, 300 барилга гал түймэрт өртжээ. Тус бүс нутагт цахилгаан, усан хангамж өнөөг хүртэл тасалдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
28r baaziin har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven