Ким Жон Ун Японы Ерөнхий сайд Фүмио Кишидад эмгэнэлийн захидал илгээв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 06

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Японы Ишикава мужид хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алдсантай холбогдуулан Японы Ерөнхий сайд Фүмио Кишидад эмгэнэлийн захидал илгээжээ.

“Шинэ оны эхээр Японд олон хүний амийг авч одсон газар хөдлөлт болсон тухай мэдээлэл авлаа. Танд болон амиа алдаж, бэртэж гэмтэн хүмүүсийн ар гэрт чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна” гэж захидалд онцолжээ. Ким Жон Ун газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн оршин суугчдад байгалийн гамшгийн үр дагаврыг богино хугацаанд арилгаж, энгийн амьдралдаа эргэн орохыг хүссэн байна.

2024 оны эхний өдөр Японы Ишикава мужид хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлсөн билээ. Хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 7.6 магнитудад хүрсэн байна. Газар хөдлөлтийн улмаас эргийн хэд хэдэн газарт 4.2 м өндөр цүнами үүсжээ. Зургаа дахь өдрөө үргэлжилж буй газар хөдлөлтийн улмаас 110 хүн амиа алдав. Өдгөө 66 мянган айл өрх усгүй, 23.9 мянган айл өрх цахилгаангүй байна. Ишикава мужид нийт 32.6 мянган хүнийг 370 түр орогнох байранд нүүлгэн шилжүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top