Японд хүчтэй газар хөдөлж, цүнами Ёнагүни арал хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Өнөөдөр /2024.04.03/ өглөө Японы Окинава арлаас баруун өмнөд зүгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Эрх баригчид гурван метр өндөр цүнамигийн аюулын талаар сэрэмжлүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 2-нд Хоншю арал орчим 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.

Үүнтэй зэрэгцэн Тайвань 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цүнами үүсэж, Японы Ёнагүни арал хүрсэн тухай NHK мэдээлжээ. Тайванийн зүүн эрэг орчим 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр өглөө дахин бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дунгаамаа (202.126.88.217) 2024 оны 04 сарын 04

Мухар сүжиг, мунхаглалаа зогсоохгүй бол, Ийм аюул болноо гэж нэгэн эрхэм аль эрт ном бичсэн бдаг шүү. Ямхын салхийг өдөөх нь Номхон далайг амилуулдаг гэхчлэн... мөн энэхүү далайг номхон байлгах аргыг ч бас тодорхой өгүүлсэн бдаг

0  |  0
Top