Японы нийслэл Токио хотын орчмоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Газар хөдлөлтийн үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 52 болж нэмэгдсэн талаар Түймэр, байгалийн гамшигтай тэмцэх агентлагаас нь мэдэгджээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь хөнгөн гэмтэл авсан байна. Хүнд гэмтэл авсан хүмүүс нь хугарал болон унасан тавилгуудад цохиулсан гэмтлийн улмаас эмнэлэгт очжээ.
Нийслэл Токиотой зэргэлдээ орших Сайтама, Чиба мужид хамгийн олон хүн гэмтэж бэртсэн байна.
Одоо Токио орчмын төмөр зам, метроны шугамыг сэргээжээ.
Токиод хүчтэй газар хөдлөлтийн улмаас галт тэрэг замаасаа гарч, гурван хүн гэмтсэн юм.
Японд ойрын 2-3 хоногт дахин газар хөдлөх магадлал байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Газар хөдлөлт 7 хүртэлх магнитудын хүчтэй байх аж.
Сэтгэгдэл ( 0 )