Японд 8-9 магнитудын хүчтэй газар хөдөлж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Японы Хоншю арлаас зүүн өмнөд зүгт Нанкай хугаралд 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал өсжээ.

Японы газар хөдлөлтийн идэвхжлийг судлах засгийн газрын комиссын тайлангаас үзвэл, ойрын 30 жилд асар хүчтэй газар хөдлөлт болох магадлал 80 хувьтай байгаа бөгөөд үүний улмаас 323 мянган хүн амиа алдаж болзошгүй гэж тооцоолсон байна. Ойрын 40 жилд эл магадлал 90 хувьтай бол 50 жилд 90 гаруй хувьтай гарчээ.

Нанкай хугаралд хамгийн сүүлд 1946 оны арванхоёрдугаар сарын 21-нд найман магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top