Японы зүүн хойд бүсэд өнөөдөр /2022.03.25/ 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Японы Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Фүкүшима мужийн эрэг орчим далайн ёроол дор 50 км гүнд бүртгэгджээ.
Хүн бэртсэн болон “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээр ноцтой нөхцөл үүссэн талаар мэдээлэл ирээгүй байна. Мияги, Иватэ, Аомори мужид чичирхийлэл мэдрэгджээ.
Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус бүсэд мөн 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж, гэмтсэн. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас цахилгаан тасарч, төмөр замын тээвэр саатсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )