Японд 50 жилийн турш хайж байсан гэмт хэрэгтэн Сатоши Киришимаг эмнэлэгт нас барсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлжээ.
Нас барсан эрэгтэй өөрийгөө гэмт хэрэгтэн Сатоши Киришима гэж хэлж байжээ. NHK телевизийн мэдээлснээр уг хэрэгтнийг цуврал террорист ажиллагаанд оролцсон гэж сэжиглэн хайж байсан аж.
Эмнэлэгт нас барсан эрэгтэй Сатоши Киришима мөн бол тэрээр 1975 оны дөрөвдүгээр сард Токио хотын төвд Солонгосын аж үйлдвэр-эдийн засгийн дээд сургуулийн байранд бөмбөг байрлуулж, дэлбэрэлт үйлдсэн байна.
70 настай эрэгтэй өөр нэрээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд сүүлд нь нэрээ Сатоши Киришима гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )