Энэтхэгт будагны үйлдвэрт гал гарч, 11 хүн амиа алдлаа

2024 оны 02 сарын 16

Энэтхэгийн Дели хотын будагны үйлдвэрт гал гарч, 11 хүн амиа алдан, дөрвөн хүн гэмтэж бэртжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа бөгөөд гал үйлдвэрт болсон дэлбэрэлтээс болж үүссэнийг тогтоосон байна. Гал үйлдвэрийн хоёр агуулах болон архинд донтолтын эмчилгээний төвийг хамарчээ.

Амиа алдсан хүмүүсийн цогцос бүхэлдээ шатсан байсан учир таниулахад бэрх байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top