Стросс-Канын бэлгийн хүчирхийллийн дараа дараагийн цувралууд дэлгэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

Эр хүн гэдэг од ч бай мод ч бай уудаг, унждаг хоёр улаан хоолойноосоо болж асуудалд ордог нь бичигдээгүй боловч дэлхий нийтийн хууль болсон гэлтэй. Энэ явдал өнгөрсөн таван сард болсон дуулианы эзэн Стросс-Канын хүчингийн хэргээр нотлогдох мэт. Ер нь бол од ч бай, улс төрч бай эр хүн л болсон хойно хувийн амьдрал, хувь хүний ашиг сонирхол байх нь ойлгомжтой. Гагцхүү түүнийгээ хаана хэрхэн илэрхийлэх нь унах өгсөхийн шалгуур болох нь тодорхой аж. Өнгөрсөнд одоогийн МУ-ын ерөнхийлөгч АН-ын дарга байхдаа манайдаа өндөр зэрэглэлийн нэгэн нийтийн саунаар үйлчлүүлж, эрхтэнийхээ хэмжээгээр онигоонд ороод амжиж билээ. Уг нь бол Ц.Элбэгдорж гэдэг иргэн хууль зөрчөөгүй л бол луувангаа иднэ үү, саундаа сууна уу хамаагүй л дээ. Гэтэл тэр хүн Монгол улсыг тэргүүлээд зогсохгүй дэлхийд Монголыг хэн бэ гэдгийн илэрхийлэл болох хүн нийтийн саунд бүхнээ дэлгээд явж болдоггүй гэдэг заагийг давчихсанд л хамаг хэргийн учир оршиж байсан юм. Чухам эрхэм ерөнхийлөгч хүүхэн чангаагаагүй учраас тэгсгээд намжиж билээ.
Харин өнгөрсөн таван сард дэлхий нийтээрээ Олон Улсын Валютын сангийн ерөнхийлөгч, Францын эдийн засагч, хуульч, улс төрч, Доминик Стросс-Канын унждаг улаанаас үүдэлтэй хүчингийн гэх хэргийн явцаар амьсгалж өнгөрөөв. Зүгээр ч нэг амьсгалахгүй жинхэнэ хүчиндэгч үү, хүчинд автаж хүчиндэгч болсон уу гэдгийг харах хувьтай хүмүүс боллоо. Сүүлийн хорин жилийн циклд гараагүй эротик дуулиан энэ болсон юм. 
Өөрөөр хэлбэл нэлээд хэдэн жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны амрагийн явдал дэлхий нийтийг жинхэнэ дуулианд автуулж байсан нь санаанд оров. Тухайн үед ноён Билл өөрийн нарийн бичиг гэх Моника Левинскийтэй нууц амрагийн холбоотой байсан нь азаартаж байлаа. Хичнээн үгүйсгээд ч нэмэрийг олоогүй юм даг. Өнөөх нууц хатагтайн даашинзнаас Биллийн үрийн шингэн илэрч балраагүй юу. Тэгээд Биллийн эрхтэний хэмжээг дэлхий нийтээрээ мэддэг болж билээ. Харин хатагтай Клинтон ухаалгаар гэр бүлээ төдийгүй нөхрийнхөө карьерыг аварч, АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин 4 жил ажиллуулж чадаж байв. Тухайн үед өрсөлдөгч нь Биллийг Моникатай хүчээр нэг оронд оруулаад хөдлүүлээд, үрийн шингэн ялгаруулуулаад Моникагийн даашинзанд наасан болж таарсан. Нөгөөх Моника бөгснийхөө явдлыг дэлгэснийхээ ачаар дэлхий нийтэд танил болж, Биллтэй өрсөлдөгчийнх нь хүчээр амрагласан түүхээрээ ном хүртэл гаргаж байсан бодит түүх байна.
Харин энэ удаад ОУВС-ийн ерөнхийлөгч Францын эдийн засагч, хуульч, улс төрч, Доминик Стросс-Канын эрин үе эхлээд явж байна. Тэрээр Нью-Йорк хотын Софител нэртэй люкс зочид буудлын үйлчлэгч, 32 настай эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсоноос хамаг хэрэг эхлээд байгаа юм. Үйлчлэгч эмэгтэй түүний өрөөнд цэвэрлэгээ хийхээр орж ирэхэд нь Стросс-Кан угаалгын өрөөнөөс чармай нүцгэн гарч ирээд шууд л барьж аваад дур хүслээ хангах гэж оролдон, хувцас хунарыг нь уран биед нь шалбархай үүсгэсэн гэнэ лээ. Өнөөх үйлчлэгч тусламж дуудахаар оролдох мөчид Стросс-Кан хоногийн 3000 ам.долларын үнэтэй тансаг өрөөнөөсөө ухаан жолоогүй сүүлээ хавчин зугтаж, Жон Кеннедигийн нисэх буудлаас Парис руу хөөрөх гэж байгаад энгийн хувцастай хоёр цагдаад баривчлагдсан юм байх. Тэрээр сандран зугтахдаа гар утас зэргээ буудалд мартсан нь томоохон “нээнтэг” болж байгаа тухай хэсэг шуугиад байгаа билээ. Гэтэл ноён Стросс-Каныг тухайн хүчингийн хэрэг гарсан гэх үед бизнес уулзалт хийж байсан гэж өмгөөлөгчид нь “залж” байгаа бололтой. Түүний эхнэр нөхрөө хүчин хийх ёс суртахуунгүй хэмээн мэдэгдэж, 1 сая долларын барьцаагаар суллуулахыг хүсээд бараагүй юм. Эцэст нь Стросс-Каныг гэрийн хорионд 21 хоног шийтгэсэн бөгөөд хорио дуусмагц эхнэртэйгээ тансаг ресторанд зоог барьж явсан юм. Харин нөгөө үйлчлэгч нь эцэстгээ биеэ үнэлэгч болж хувирсан. Угтаа бол 62 настай Стросс-Каны бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусах байсан ч бэлгийн гаж донгоосоо болж дэлхийн нэр хүндтэй байгууллага Олон улсын валютын санг онигоонд оруулж, Францчууд дэлхий нийтийн өмнө нүүрээ хийх газаргүй болсон. Хэрэв Стросс-Кан энэ удаагийнхаа бэлгийн дур хүслээ дарчихсансан бол дараа жилийн Францын ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвших нь тодорхой, ялах магадлал ч өндөр байлаа. Одоогийн ерөнхийлөгч Николас Саркози ч түүнээс жийрхэж байгаагаа нуудаггүй байсан. Харин ноён Стросс-Каны энэ үйлдэл анхных биш гэдэг нь 2008 онд Олон улсын валютын сангийн ажилтан эдийн засагч эмэгтэйтэй бэлгийн харьцаатай байсан нь батлагдсан түүхээр нотлогдож байгаа аж. Мэдээж албан тушаал, эрх мэдлээрээ түрүй барьж, ажилтан эмэгтэйгээ бэлгийн дарамтанд оруулаагүй гэдгээ нотлуулж, уучлалт гуйгаад өнгөрч байсан овоо гар юм байх. Гэтэл хэрэг явдал үүгээр дуусахгүй ноён Доменик Стросс-Кан бол жинхэнэ хүчиндэгч донтон болох нь батлагдаж байгаа аж. Францын зохиолч сэтгүүлч эмэгтэй Тристан Баноныг хүчиндэхээр оролдсон гэж сэжиглэгдэж байгаа тэрээр сэтгүүлчийн эх социалист намын идэвхтэн Анн Мансурыг түрэмгийлэн эзэмдсэн нь тодорхой болж байна. Сэтгүүлч бүсгүйн “бүдүүлэг секс” гэж нэрлэсэн харьцаа 2000 онд Стросс-Кан онцгой хэргийн зөвлөх байхдаа эзэмшиж байсан Парисийн  OECD албан байранд болжээ. Одоо 65 настай Анн Мансур “тэр над руу цэргийн бүдүүлэг халдлагаар дайрч төлөвлөгдсөн хамтын ажиллагааны талаар ярилцахынхаа оронд секс хийхэд шахан оруулсан” гэж өгүүлсэн байна. Үүнээс гурван жилийн дараа тэр Мансурын охиныг ярилцлага авахаар ирэх үеэр нь хүчиндэхээр оролдсон юм. Ороо нь орсон шимпанзе шиг түүнийг тайчихаар оролдсон гэж  Тристан Банон бичсэн байв. Охин нь тухайн үедээ шүүхэд хандаагүй шалтгаан нь Стросс-Кан эхтэй нь холбогдсон байсан явдал болсон гэнэ. Анн Мансур радикал феменист бөгөөд Францад “Агуу завхайрагч” нэртэй байсан өндөр тушаалтантай сексийн талаар холбогдсон нь түүний хувьд охиныг нь бодвол тийм ч их дургүйцэл гаргаагүй бололтой. Тэр үед Мансур Стросс-Канын хуучин эхнэр, өөрийнх нь охины загалмайлсан эх Брижит Гийметтийн шилдэг найз нь байжээ. Стросс-Кан өөрөө Мансуртай унтсан, түүний охины гоо үзэсгэлэнг биширсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба дараа нь Мансуртай уулзан охиныг нь хүчиндэх гэсэндээ уучлалт гуйсан байв.  Францын хуулиар ийм хэрэг 15 жилийн ялтай байдаг. Энэ бүх хэрэг нь тодорхой болж, олонд дэлгэгдсэнээр Стросс-Кан өөрийнхөө карьертаа эргэлт буцалтгүйгээр, дахин өндийхгүйгээр “аборт” хийж чадлаа. Том хүмүүс том тоглож, асуудлыг яаж эргүүлж мэднэ. Зөвхөн цаг хугацааны л асуудал байх. Харин иймэрхүү хэрэг манайд гараад яаж төгссөнийг хальт сөхье. 
Авилгатай Тэмцэх Газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Э.Амарбат гэгч хүчингийн хэргийн үйлдэгч болсон нь саяхан. Тэрээр... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top