Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

 

Гвиней  улсын Ерөнхийлөгч Альфа Кондегийн амь насанд халдахыг завдсан гэж цэргийн 37 ажилтныг баривчилжээ. Энэ тухай тус улсын төв телевиз АР агентлаг мэдээлэв. Баривчлагдсан хүмүүс цэргийн Хунтын тэргүүн асан  Мусса Дадис Камарагиин хамтрагч байсан аж.

Гвинейн одоогийн ерөнхийлөгч Альфа Кондегийн гэр рүү энэ сарын 19-нд пуужингаар харваж, түүний хамгаалагчид руу үл таних этгээдүүд буудсан аж. Энэ үеэр хэд хэдэн хүн амь үрэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч өөрөө эсэн мэнд үлджээ. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад анхны чөлөөт сонгууль болсон ч улс төрийн байдал тогтворгүй хэвээр байна. Энэ сонгууль будлиантай болсон, Альфа Конде сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үзэж буй хүмүүс удаа дараа үймээн дэгдээсэн юм.

А.Туяа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top