ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоров нэртэй брэндүүдийн таалагдсан эрэгтэй хувцас харагдах л юм худалдан авдаг зуршилтай. Түүний хувьд дуулахын хажуугаар Парис, Миланы загварын долоо хоногуудыг алгасалгүй үздэг гэнэ. Тэрээр саяхан Москва хотноо гурван сая ам. долларын үнэтэй байр худалдан авчээ. Тэрээр энэ байраа зөвхөн хувцсаа хийх гэж худалдаж авсан байна. Сүүлийн жилүүдэд худалдан авсан гоёлдоо зориулан хийлгэсэн шүүгээ тавиур зэргийг шинэ байр руугаа зөөж эхэлсэн аж. Филипп Крикоровын өөртөө зориулан худалдан авсан гутал хувцаснууд хэд хэдэн дэлгүүрийн лангууг дүүргэхүйц их байдаг аж. Тэрээр нэг шоппинг хийхээрээ эрэгтэй бэлэн хувцасны дэлгүүрийг бараг хоослоод явдаг тул түүний ирж байгааг харсан дэлгүүрийнхэн баярласандаа бараг амьсгаа ч авч чадахаа болдог гэнэ шүү.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )