Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 19

 

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.

Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ.

Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр хүн гэртээ унаж бэртсэн аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top