Их Британийн хаан III Чарльзийн эрүүл мэндийн байдал түүний ойр дотныхны сэтгэлийг түгшээж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Сүүлийн хэдэн сар хорт хавдартай тэмцэж байгаа түүний биеийн байдал сайнгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ нь хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хаан ширээг залгамжлах явцыг түргэсгэж байгаа тухай мөн онцолжээ.
2022 оны 9 дүгээр сард Хатан хаан Элизабетийн оршуулах ёслол болж өнгөрсөн. Энэхүү ёслолын юу нь сайн болж, юу нь дутагдалтай байгаа талаар тэмдэглэн, ирээдүйд Хаан Чарльзын оршуулах ёслолыг хэрхэн хийх талаар “Operation Menai Bridge” хэмээх төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг дахин эргэн харж, сайжруулж байгаа гэнэ. Учир нь хааны биеийн байдал тааруу байгаа учир төлөвлөгөө эрчимтэй шинэчлэгдэж байгаа тухай Daily Beast-ээс мэдээлжээ.
Хаан Чарльз өнгөрөгч Улаан өндөгний баяраар олон нийтэд өмнө гарч ирсэн. Олон нийтийн үйл ажиллагаагаа хойшлуулсан тэрээр өнгөрсөн ням гарагт ээжийнхээ 98 насны төрсөн өдрийн ёслолд хатан Камилагийн хамтаар гарч ирсэн.
Тэрээр 70 жилийн турш хаан ширээнд суусан ээж Элизабетийг нас барсны дараа хаан ширээг залгамжилж, өнгөрсөн оны тавдугаар сард титэм өргөх ёслолоо хийсэн билээ.
Сэтгэгдэл ( 6 )
ДИАНА ГҮНЖИИГ ХАРАМСАЛТАЫГААР АМЬ АЛДАЖ БАЫХАД ГЁРМАНД БАЙСАН ...ЕВРОП ТЭР ДАЯАРАА ХАРАМСАЖ УЙТГАР ГУНИГТАЙ ӨДРҮҮД БАЙСАН.......
Диана гүнжид энэрэлгүй хандсан үйлийн үр нь хорт хавдар байжээ
Камила чавка Дианаг амьд гэр бүлээ цуцлаагүй бхад л өвгөнтөй бөгс бөөрний ажилаа хийсээр бсан.Бузрын эмгэний хараалаар Диана гүнж өртсөн.
Диана хатанг ослоор өөд болгосон улаан өвгөн Чадраа юу!! Муухай өвгөн!
Үхээгүй,хүнийг оршуулах гээд юу яриад байгаа юм өээ
ямар муухай ёрын өгөр зэвүүн царайтай юмнууд вэ. ямба эдэлж жаргаж байснаараа бол хавдар тусмааргй л юмдаа. өмнөх амьдралдаа үйлдсэн лай ланчиг нь хараалаар хувилж тусаж дээ