Шил мэт толигор арьстай байх нууцыг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

 

Барууны орнуудад к-beauty трэнд болж, нүүр будалтаас илүүтэй арьс арчилгаандаа анхаарлаа хандуулах болжээ. Тиймдээ ч шил, толь мэт толигор, өө сэвгүй арьстай байхыг хүсэгчид нэмэгдэж байгаа аж. 

Хэрхэн шил, толь мэт өнгөлөг гялалзсан арьстай болох вэ? Энэхүү асуултад Superegg арьс арчилгааны брэндийг үүсгэн байгуулагч, гоо сайханч Эрика Чой хариулжээ. Тэрээр энэхүү арьсыг хоёр хүчин зүйлийн нэгдэл хэмээн тодорхойлжээ. Чийглэг, гэрэлтсэн, эрүүл арьстай байхыг чухалчилдаг Солонгос арьс арчилгааны соёлд double cleansing буюу хоёр шатлалт арьс арчилгаа хамгийн чухал хэмээн тэрээр зөвлөсөн байна. 

Энэ тухай тэрээр "Ерөнхийдөө гялалзсан, толигор арьстай байх чиг хандлага нь натурал гоо үзэсгэлэнг эрхэмлэх болсонтой холбоотой. Энгийн арчилгааг өдөр бүр, тууштай хийснээр энэ төрлийн арьстай болох боломжтой. Хэдийгээр арьсны төрөл, удамшил, хүрээлэн буй орчны нөлөөлөл чухал ч гэлээ тууштай байдал үр ашгаа өгөх болно. Нүүрний тос болон нүүр будалтад ашигладаг будагнууд тосонд уусдаг бол хөлс болон бусад бохирдол усанд уусдаг. Тиймээс гүн цэвэрлэгээ хийж, өдөр хурмтлагдсан бохирдлоо гүйцэт арилгах боломжыг давхар цэвэрлэгээ олгодог" гэжээ. 

Үргэлжлүүлэн Эрика Чой хэн бүхний худалдан авах боломжтой арьс арчилгааны шилдэг гэгдэх бүтээгдэхүүнүүдээсээ нэрлэжээ. 

 

  • Best Cleaning Oil: Anua Heartleaf Pore Control Cleansing Oil, $20
  • Best Second Cleanser: Neogen Green Tea Real Fresh Foam Cleanser, $19
  • Best Exfoliator: Anua Heartleaf 77% Toner Pads, $28
  • Best Essence: CosRx Propolis Synergy Toner, $15
  • Best Serum: Serumkind Chaga Charging Drop, $55
  • Best Moisturizer: Aestura AtoBarrier365 Cream, $32
  • Best Korean Sunscreen: Beauty of Joseon Relief Sun, $18

 

Гуужуулагч

Ийнхүү давхар цэвэрлэгээний араас гуужуулагч хэрэглэх хэрэгтэй ба хэт бүдүүн ширхэгтэй, механикаар гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Энэ нь таны хүсэж буй үр дүнг бууруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд PHA найрлага бүхий зөөлөн гуужуулагч хэрэглээрэй. Эдгээр нь гуужуулах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсанд цочрол бага өгдөг байна. 

 

Тонер болон эссэнз 

Тонер болон эссэнз нь чийгшүүлэх болон арьсны барзайсан хэсгийг арилгадах үйлчилгээ үзүүлэх бөгөөд толигор арьстай болоход зайлшгүй шаардлагатай. Эдгээр нь "арьсны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, чийгшүүлж, серум болон чийгшүүлэгчийг илүү сайн шингээхэд бэлтгэдэг" гэж Чой нэмж хэлэв.

Серум

Уламжлал ёсоор эссэнзээс илүү өтгөн, наалдамхай шинж чанартай эдгээр бүтээгдэхүүн нь чийгшлийг нэмэгдүүлж, батга, ядралт, хялгасан үрчлээс, хар толбо зэрэг арьсны асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

Чийгшүүлэгч 

Чийгшүүлэгчийг арьс чийгшүүлэх эцсийн алхам гэж бодоорой. "Энэ бол хамгийн өтгөн найрлага бүхий бүтээгдэхүүн бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хамгийн шингэнээс нь эхлэн өтгөн хүртэл нь түрхэх ёстой. Энэ нь таны арьсанд түрхсэн бүх бүтээгдэхүүнийг түгжиж өгөх болно. Чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэхийн тулд ceramide, fatty acids, ultimate hydration болон cica, ectoin зэрэг тайвшруулах орцтой бүтээгдэхүүнүүдийг сонгоорой. 

Нарны тос

Эцэст нь нарны тос хэрэглэхээ хэзээ ч бүү мартаарай. Гялалзсан, булбарай арьсаа нарнаас хамгаалж чадахгүй бол бүх зүйл сүйрлээ л гэсэн үг. Хөгшрөлтийн 90 хувь нь нарны хэт ягаан туяанаас шууд хамааралтай байдаг. Тиймээс хөгшрөлтийн эсрэг хамгийн чухал бүтээгдэхүүн бол нарны тос юм. Тиймээс дахин хэлье, нарны тос хэрэглэхээ хэзээ бүү мартаарай. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
P(103.57.95.177) 2024 оны 04 сарын 29

Dalain chiigleg uur amisgaltai gol ni xolbootoi gej uzdeg.

0  |  0
Т(66.181.184.63) 2024 оны 04 сарын 29

Тэд байнга далайн гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нь хажуунаас иддэг уур амьсгал зөөлөн чийглэг бдаг

1  |  0
Иргэн(139.5.219.241) 2024 оны 04 сарын 29

Солонгосууд их гөлгөр гоё арьстай байдаг. Энэ нь цаг уур хоол хүнстэй нь холбоотой. Би 1990-ээд онд 1 жил хагас Солонгост ажилласан юм. Монголдоо буцаад иртэл хамт ажиллаж байсан эгч нар, хүмүүс миний гоё толигор арьстай болсоныг гайхаад. Гэтэл би нүүрээ арчилдаггүй эр хүн шүү дээ. Тэгэхээр Солонгосын агаар ялангуяа тийм гэж ойлгосон.

8  |  0
Top