АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан,жүжигчин Арнольд Щварценеггер улс төрийг орхин кино урлагт буцаж ирсэн билээ. Тэрбээр найруулагч Ким Чи Уны "Сүүлчийн эсэргүүцэл" хэмээх киноны гол дүрийг бүтээх гэнэ. 30 гаруй сая ам.долларын өртгөөр бүтэх энэ киноны зургийг ирэх есдүгээр сараас авч эхлэх бөгөөд 2013 онд дэлгэцэнд гарах гэнэ. Жижиг хотын цагдаагаар ажиллаж байсан хүний амьдралын тухай өгүүлэх энэ кино Арнольд Щварценеггерийн уран бүтээлд цоо шинэ хуудас нээнэ хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )