Гадаад ажилчдыг Японы компаниудтай холбодог GTN хэмээх хүний нөөцийн агентлагийн захирал Хироюки Гото Монгол улсад ирээд ихэд цочирдсон тухайгаа дурджээ.
Тэрээр Монголын нэгэн төрийн түшээтэй уулзан ажиллах хүчний талаар ярилцахад Монголчууд цалин өндөрт тооцогдох Солонгос улсад ажиллах хүсэл ихтэй байдаг тухай дурдсан байна. Япон улсын дундаж цалин Монголоос даруй 5 дахин өндөр хэдий ч Монголчуудад ийнхүү гологдох болсон нь Хироюки Готог ихэд цочирдуулсан аж.
Япон улсын хувьд 2022 оны эцэст гадаад ажилчдын тоо 1.82 сая болж өссөн нь өмнөх жилийн мөн үеэс 2.5 дахин үзүүлэлт байсан. Гэсэн ч хөгшчүүдийн тоо ихсэж, төрөлт улам бүр багассаар байгаа нь ажиллах хүчний хомсдолд орох гол шалтгаан болжээ. Энэ эрчээр төрөлт багассаар байвал тус улс 2030 он гэхэд 6,44 сая, 2040 онд 11 сая ажиллах хүчний хомсдолд орно хэмээн тус улсын Засгийн газраас мэдээлжээ.
Уг асуудлаа шийдвэрлэхийн тулд Япон улс гадаад ажилчдын тоог нийт ажилчдын 10 хувьд хүргэх бодлого барин ажиллаж байгаа ч уг асуудал БНСУ-д мөн тулгарч байгаа нь асуудал болж эхэлжээ.
Дэлхий дахинаа төрөлт буурсантай холбогдуулан Хятад, Тайланд зэрэг Азийн бусад орнууд ч мөн гадаад ажилчдыг ихээр татан ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн байна. Япон улсад ажиллаж буй гадаад ажилчдын 25.4 хувийг вьетнамчууд эзэлдэг. Тэдний сарын дундаж цалин ойролцоогоор 1 сая төгрөг орчим байгаа бөгөөд эдгээр ажилчид Япон биш Солонгос улсыг сонгохыг илүүд үзэх төлөвтэй байгаа нь Япончуудыг мөн цочирдуулаад байна.
Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида энэ тал дээр яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд 2035 он гэхэд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35.000 төгрөг болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн ажилчдын эрх ашгийг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх шинэ тогтолцоог бий болгох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Hankuyng.com
Сэтгэгдэл ( 10 )
2035 онд 35 мян төг болгоно
Монголчууд хар ажил сн хийдэг мөнгө олдогч хэмнэж мэддэгүй хүмүүс . Хэмнэх гэдэг нь өлмөн зөлмөн явж нүцгэн гүйхийг хэлэхгүй лдэ . Хэмнэх бол багаас их болдог зарчмыг л дагах. Энэ бол хувь хүний гэр доторх хэмнэлт. Ж нь ус, цахилгаан гэх мэт с эхэлдэг бгаа.
solongos n japanaasaa iluu bolj bnaa.Mongolchuudad arai oir duhum, hariltsaa teever sain hugjsun.bas solongos heltei humuus iluu.Japanuud mongoliig denduu doosh n hiij haritsdag taltai.
Манай монголчууд хэтэрхий эрх чөлөөтэй. Сайн цалинтай, сайхан газар л ажиллах сонирхолтой. Өөрснөө мөнгө олох гэж сайн дураараа гадаадад гарчихаад боолын хөдөлмөр хийлээ гэж даналздаг хүмүүс. Эрх чөлөөг бол ханатлаа эдэлж байгаа. харамсалтай нь хулгайч нар нь давхар давхар эрх чөлөө эдлээд байх юм
Японы талаар бичиж байгаа бол тэндхийн цалингаар иен гэж бичих ёстой юмсан. Японд 1 сая төгрөгөөр хэн ч ажиллахгүй шүү. Ямар ч ойлгомжгүй юм бичихээ боль доо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
oilgosongui...ymar ch avtcaldaa alga. vetnamuud 1 say tugrugtui duitceh tcalintai ypond......mongold 1 say tugrugnii tcalin bgaashdee....ypond mongoloos 5 dahin .....
Японд цалин 5 дахин их ч амьдралын өртөг хүний наад захын байр хоол 10-15 дахин их үнэтэй бол яах уу?\n
yum bolgoniig golj bdiin lol