Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
Массачусетс мужийн шүүхийн шинжилгээний алба өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нд нас барсан хүүгийн биед хийсэн задлан шинжилгээний хариундаа хүү зүрх судасны өвчтэй байсан бөгөөд энэ төрлийн өвчлөлтэй хүмүүс уг жигнэмгийн найрлагад ордог капсаицин хэмээх бодист мэдрэг байдаг учир зүрх судасны үйл ажиллагаа нь зогссон байж болзошгүй гэх дүгнэлт гаргажээ.
Гэсэн ч нь ийнхүү зүрх нь хаагдсан нь халуун ногоотой “Paqui Chips”-ыг идсэнээс үүдсэн хэмээн тодорхойлох нь учир дутагдалтай тухай мэдэгдсэн байна. Харин хүүгийн ээж уг жигнэмгийг идсэний улмаас хүү нь нас барсан гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа хэд хэдэн удаа ярьж байжээ.
"Paqui Chips”-ыг Америкийн алдарт шоколадны Hershey компанийн охин компани болох Amplify Snack Brands үйлдвэрлэн гаргадаг. Дэлхийн хамгийн халуун чинжүү гэгддэг "Carolina Reaper" болон "Naga Viper Pepper"-ийг агуулдаг уг жигнэмэг нь энгийн чинжүүнээс даруй 300 дахин их капсаицин хэмээх бодис агуулдаг байна.
Нас барсан хүүд ангийнх нь нэгэн сурагч уг жигнэмгийг өгчээ. Тэрээр уг жигнэмгийг идсэнийхээ дараа гэдэс нь хүчтэй өвдөж байгаа тухайгаа гэрийнхэндээ ярьсан бөгөөд тухайн өдрийнхөө үдээс хойш өрөөндөө ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтай нь нас баржээ.
Түүнийг нас барснаас долоо хоногийн дараа "Paqui Chips"-ийг үйлдвэрлэгч компани худалдаанд байгаа бүх жигнэмгээ эргүүлэн татан авч, уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүмүүст нөхөн олговор олгожээ. Компанийн зүгээс талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэн, жигнэмгийн арын хэсэгт анхааруулга, хэрэглэх тодорхой заавар байсан тухай мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
haluun nogootoi, ih songino sarmistai hool serel tachaal ih hurgedeg,yalanguya ohiduud ih durtai,